alim.mn | 2024.12.24
Соёл урлагийг дэмжих сангийн хөрөнгөөр сайд С.Чулууны удирддаг “Олон улсын Монгол судлалын холбоо”-г “эрхлүүлжээ”

2019 онд БСШУ-ны сайд Ё. Баатарбилэгийн тушаалаар “Олон улсын Монгол судлалын холбоо”-ны хэрэгжүүлж байгаа “Дэлхийд тархсан Монгол өв” цуврал дөрвөн боть католог бүтээх төсөлд 100 сая төгрөг зарцуулахаар болсон. Тухайн үед холбооны ЕНБД-аар Соёлын сайд С.Чулуун ажиллаж байсан. Сайдын тушаалын дагуу БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар “Олон улсын Монгол судлалын холбоо”-той гэрээ байгуулж төслийн урьдчилгааны 80 сая төгрөгийг өгчээ. Хөрөнгийг Соёл урлагийг дэмжих сангаас гаргасан байна. Цуврал католог бүрэн хийсний дараа үлдэгдэл 20 сая төгрөгийг өгөх гэрээтэй байсан ч зөрчөөд өгчихжээ. С.Чулууны удирддаг холбоо ажлаа хийж дуусгаагүй атлаа бүх мөнгөө ийнхүү авч чадсан байна. Өдгөө яам Соёл урлагийг дэмжих сангаас хөрөнгө нь гарсан дээрхи гэрээг дүгнэсэн эсэх, “Олон улсын Монгол судлалын холбоо” цуврал ботио хийгээд хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй. Тодорхой зүйл бол яам гэрээ зөрчин холбоог “эрхлүүлсэн”, мөн холбооны ЕНБД С.Чулуун ихээхэн “овсгоотой” гэдэг л байна. Соёл урлагийг дэмжих сангийн хөрөнгө ийнхүү үр ашиг муутай зарцуулагдсаар ирсэн. 2019 онд бас л Ё.Баатарбилэгийн тушаалаар сангийн 270 сая төгрөгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газрын хэрэгүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлсэн. Дарга нь өдгөө яамны ТНБД болсон Д.Эрдэнэбат байсан. Энэ хөрөнгийн зарцуулалтыг шалгаж үзэх шаардлагатай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ