ТАНИЛЦ: Спортын алдартнуудын сард авдаг мөнгөн урамшууллын ХЭМЖЭЭ
2019 оноос Олимп, ДАШТ, тив дэлхийн наадамд медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгох болсон. Нийт 61 тамирчдад авсан медаль, оролцсон тэмцээнээс нь шалтгаалан урамшуулал олгодог агаад үүнд сар бүр улсын төсвөөс 129,5 сая төгрөг зарцуулагдддаг байна.
Чөлөөт бөх : Хамгийн их урамшуулал болох 7,5 сая төгрөгийг Олимпийн мөнгө, ДАШТ-ын хоёр алттай З.Ойдов авдаг. Дараа нь Олимпийн мөнгө, ДАШТ-ийн алтан медальтай Х.Баянмөнх долоон саяар удаалдаг. ДАШТ-ийн аварга С.Батцэцэг сард 5 саяыг авдаг. ДАШТ-ийн нэг мөнгө, хоёр хүрэлтэй О.Бурмаа 2 саяыг авдаг. ДАШТ-ийн хоёр алттай П.Орхон сард 2 саяыг авдаг. ДАШТ-ийн хоёр хүрэлтэй Г.Мандахнаран нэг саяыг авдаг.
Жүдо : Олимпийн аварга Н.Түвшинбаяр сард 7,5 сая төгрөг авдаг. Олимпийн мөнгөтэй Д.Сумьяа 6 саяыг авдаг. Олимпийн мөнгө, ДАШТ-ын алттай Х.Цагаанбаатар сард 4,5 сая төгрөг авдаг. М.Уранцэцэг 3 саяыг авдаг.
Бокс : Олимпийн алт, ДАШТ-ын мөнгөтэй Х.Бадар-Ууган сард 5 сая бол ДАШТ-ийн нэг алтаар илүү П.Сэрдамба 5,5 сая авдаг. Олимпийн хүрэлтэй Н.Энхбат, Н.Баярсайхан нар сард 2 сая авдаг. Мэргэжлийн боксчин болсон Х.Төгсцогт 4 сая, У.Мөнх-Эрдэнэ 3 сая төгрөг авдаг.
Пауэрлифтинг : ПараОлимпийн хүрэл, ДАШТ-ийн алт, мөнгөтэй Э.Содномпэлжээ сард 5 саяыг авдаг.
Хүндийн өргөлт : ДАШТ-ийн хүрэлтэй М.Анхцэцэг сард 500 мянгыг авдаг.
Буудлага : Олимпийн мөнгө, ДАШТ-ийн хүрэлтэй О.Гүндэгмаа сард 3,5 сая төгрөг авдаг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.229.121.221
Мундаг хүмүүс шүү. Монгол гэдэг нэрийг Дэлхийд таниулж чадсан хүмүүс. Зөв шийдвэр гаргаж зөв хүмүүст өгч байгаа нь маш сайшаалтай.
Төстэй мэдээ