alim.mn | 2024.12.24
Төрийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөрд хагас жилд 2,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлжээ

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж буухаасаа өмнө “буян” үйлдэж төрийн буруутай үйл ажиллагаанаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын нөхөн төлбөрийн 2,8 тэрбум төгрөгийг төлсөн байна. Саад тотгор, гох дэгээ, төвөг чирэгдэл, гацаа, гэм хохирол учруулахдаа сайн төр гэм буруугаа “ухаараад” нөхөн төлбөр төлж байгаа нь сайшаалтай. Төр гуай зөвхөн иргэд, хувийн хэвшлийнхэнд хохирол учруулаад зогсохгүй өөрийнхөө өмчит компаниудыг хүртэл хохироодог байна. Төрийн өмчит “ТОСК”-д л гэхэд 30 сая төгрөгний хохирол учруулжээ. Бас нэг төрийн өмчит том компани болох “Мэдээлэл холбооны сүлжээ” бас адил хэмжээний нөхөн төлбөр авчээ. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас “Пибоди Винсвэй Резорсез” компанид 115 сая төгрөгний нөхөн төлбөр төлсөн байна. Америкийн хөрөнгө оруулалттай гэх компани хэдэн жилийн өмнөөс Өмнөговь аймгаас гурван тэрбум төгрөг нэхэмжилж шуугиан тарьж байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ