alim.mn | 2025.04.19
“Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар 326 сая төгрөгөөр “Токио-2020” олимп үзэх аялал захиалсан байжээ

Харамсалтай нь зуны Олимп цуцлагдсан тул үзэж чадаагүй байна. Гэхдээ овжин тул ирэх жил явахаар хойшлуулсан биз. Энэ гүйлгээг 2019 оны 12-р сард хийж 326 сая төгрөгийг “Жуулчин Уорлд Турс” компанид шилжүүлжээ. Төрийн түшмэд болон төрийн өмчит компанийхан төрийн мөнгөөр Олимп үзэж тансагладаг нь Рио-де-Женейрогийн 2016 оны зуны Олимпоос хойш бүр гаарсан. Тухайн үед БСШУ-ны сайд Ж.Батсуурь очсон. Түүнээс гадна баахан хурган дарга нар төрийн мөнгөөр аялаад ирсэн. 2018 оны Пёнчаны өвлийн олимпод хоёр тамирчиныг “даргалан”  БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй хорин дарга явж байсан. Италийн бренд тавилга, үнэтэй машинаар тансаглах дуртай “Эрдэнэт”-ийн дарга бараг хажууханд болох Олимпийг үйлдвэрийнхээ зардлаар үзэх боломжийг алдах хүмүүс биш. Энэхүү 326 сая төгрөгний үнэтэй аялалд нь үйлдвэрийн жирийн ажилчид хэр олон багтах юм бол доо ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
103.57.94.156
За нөгөө шудрага юм ярьдаг Женко одоо Бадамсүрэнг шоронд хий,ард түмэндээ мөнгө өгмөөр бна даанч байхгүй гээд бсан билүү. Мөнгө олдоод бгаа юм биш үү.Дарга нар чинь ийм л бна даа
Иргэн
4 жилийн өмнө
202.179.24.30
Энэ мөнгөө аваад ядарсан хүмүүст тараах хэрэгтэй. Мөнгө байхгүй гээд байсан ийм замаар нохойн замаар ороод байна даа. Төрийн өмчит үйлдвэрийн дарга нарт хэрэглээний хязгаар тогтоох ёстой. Ажил хийж цалин аваад элдэв журмаар идэж уудгийг зогсоох ёстой.
Иргэн
4 жилийн өмнө
202.179.24.30
Энэ мөнгөө аваад ядарсан хүмүүст тараах хэрэгтэй. Мөнгө байхгүй гээд байсан ийм замаар нохойн замаар ороод байна даа. Төрийн өмчит үйлдвэрийн дарга нарт хэрэглээний хязгаар тогтоох ёстой. Ажил хийж цалин аваад элдэв журмаар идэж уудгийг зогсоох ёстой.
зочин
4 жилийн өмнө
202.179.25.2
авгай хүүхэд амраг садангаа дагуулаад сайхан зугаалах гэж байж дээ,
Zochin
4 жилийн өмнө
66.181.161.109
MAN-n ene idemhii darga nar ideh.kazinodoh.kontsesdoh.jdudeh.yanhandah gej l zambaraagui ih mongo urj bnadaa.Yag iim humuusiin togoid ni Badamsuren.Hurelsuh.Oyunerdene gm MAN-han orno.
хорлоо
4 жилийн өмнө
64.119.22.117
ГОК ахмадуудаа мартажээ цаг үеиын хүнд нөхцөлд амьдарч бна тэдний хүчээр энэ үйлдвэр өнөөгийн байдалд хүргэхэд том түлхэц болсон шүү энд тэнд элдэв мөнгө байршуулж угааж байхаар ахмадууд чинь харж сууна захиралаа хамаг хүнд үед нь ажиллаж амьдарч ирсэн тэд ямарч гавьяа шагналгүй бөөн нуруу бөөрний өвчтэй хүмүүс хүлээж бна цар тахалбн үед харж үзэх байлгүйдэн
хорлоо
4 жилийн өмнө
64.119.22.117
ГОК ахмадуудаа мартажээ цаг үеиын хүнд нөхцөлд амьдарч бна тэдний хүчээр энэ үйлдвэр өнөөгийн байдалд хүргэхэд том түлхэц болсон шүү энд тэнд элдэв мөнгө байршуулж угааж байхаар ахмадууд чинь харж сууна захиралаа хамаг хүнд үед нь ажиллаж амьдарч ирсэн тэд ямарч гавьяа шагналгүй бөөн нуруу бөөрний өвчтэй хүмүүс хүлээж бна цар тахалбн үед харж үзэх байлгүйдэн
Батбаатар
4 жилийн өмнө
66.181.161.118
Төрийн мөнгөөр явахгүй байлгүй дэ хүүкийн сэлэм яагаав жирийн төрийн албан хаагчид бид нар сарын шатахууны норм хүрэхгүй үлдсэн хугацаанд нь өөрийнхөө мөнгөөр хийгэд л эргүүл шалгалтаа хийдэг шүү дээ.. Арай тэгэхгүй байлгүй дээ
Зочин
4 жилийн өмнө
49.0.212.68
Бадамсүрэнгийн тансаглалын тухай "шилэн" Цогоогийн дэлгэсэн паян уламжлал ёсоор таг чиг болсон.Энд бичсэн зүйл мөн л адил таг чиг болно доо.
иргэн
4 жилийн өмнө
59.153.112.247
Улсын мөнгөнд хүрз барьсан хужаа шиг энэ шуналтай Бадамсүрэн өвгөнийг зайлуулж шүүхэд өгөөч .Баттула
irgenn
4 жилийн өмнө
202.9.46.175
yalzarsan turtei ard tumen ingeed l doromjluulaad baijde. temtsdeggvi ard tumen odoo yaay gehev. erdenetiin munguur togloh yuma. shudraga ard irged ene zavharsan baidliig uurchiluh tsag bolson
Зочин
4 жилийн өмнө
66.181.181.14
Бадамсүрэн гэгчийг хорьж шалгах цаг нь болсон. Их Но-той хүн бна
Иргэн
4 жилийн өмнө
64.119.20.62
Жуулчин компани Таван богдын Баатарсайханых.Баячууд ханаж цадахгүйм да.Бор зүрхээрээ яваа ядарсан хэдэн аялал жуулчлалын коипанид өгсөн бол бас яана гэхсэн.
Төстэй мэдээ