alim.mn | 2024.12.23
Духандаа сумтай 31 жил явсан цэрэг Жэйкоб Миллерийн түүх ...

Энэ явдал Америкийн иргэний дайны үеэр болжээ. 1863 оны 9-р сарын 19-нд явган цэрэг Жэйкоб Миллер Чикамогегийн дэргэдэх тулаанд яг духандаа сум зоолгожээ. Тулааны дараа цусанд будагдсан нүүртэй түүнийг үхсэн гээд нөхөд нь хаяад явсан. Гэвч залуу цэрэг ухаан орж буугаа тулан явсаар өөрийнхөн дээрээ иржээ. Дайсны сум гурвых нь дунд орж гавлын ясанд нь тээглэсэн. Сум орсон нүх нь онгойж харагддаг. Бүр тулаад харвал сум нь ч харагдаж байсан гэдэг. Эмч нар цусыг нь тогтоосон ч сумыг нь аваагүй. Авах боломж, чадвар байгаагүйн дээр зориг нь хүрээгүй гэдэг. Тэгээд онгойсон шархыг нь эс тооцвол цэрэг эрийн бие бараг зүгээр байсан тул тэр чигээр нь орхижээ. Дайн дуусахад Жэйкоб духандаа сумтай эргэж иржээ. Шарх нь өвдөдгүй ч толгой нь битүү янгинадаг байжээ. Ийм зовиуртайгаар 17 жил явсаны дараа сумны наад талын хэсэг нь салж унажээ. 31 жилийн дараа буюу 1894 онд үлдсэн хэсэг нь сугарч гарч ирсэн аж.  Дайн дууссанаас хойш Жэйкоб засгаас сарын 40 долларын тэтгэмж авдаг байсан нь тухайн үедээ тун боломжийн мөнгө байсан. Энэ нь одоогийн мянга гаруй доллартай тэнцэнэ. Сумнаас салснаас тэр ахин 24 жил амьдарчээ. Духандаа сумтайгаар амьд яваад байсныг нь тэр үеийн эмч нар тайлбарлаж чаддаггүй байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ