Сангийн яаманд байрладаг Төрийн банкны салбарыг “Гурван яамны” гэж гэж нэрлэдэг. Тэгвэл СЯ-ны хамар дор суудаг салбарых нь ахлах теллер төрийн яамны мөнгийг төрийн сангаас нь зашсан хэрэг гарчээ. ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн нярав яамныхаа Засгийн газрын нөөцийн дансанд зээлийн төлбөрийн 41 сая, дараа нь 47 сая төгрөгийг тушаахаар Гурван яамны салбарт очжээ. Хачирхалтай нь гүйлгээг тухай бүрд нярав бус харин тус салбарын ахлах теллер эмэгтэй С.Д “хийжээ”. Хийхдээ дансанд тушаалгүй мөнгийг хувьдаа ашигласан байна. Гүйлгээ хийгдээгүй болохыг яамныхан бүр сарын дараа мэдсэн нь гайхалтай. Ингээд ГХЯ-наас Төрийн банкинд шаардлага хүргүүлж зээлийн төлбөр цагтаа хийгдээгүйн улмаас хүү, алдангийн хамт учирсан хохирол болох 143 сая төгрөгийг нэхжээ. Төрийн банк энэ мөнггийг Эрсдэлийн сангаасаа төлсөн байна. Харин гүйлгээг хийсэн гэх нярав нь өдгөө Казакстанд суух ЭСЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Энэ хэргээс болж салбарын эхрлэгчийг ажлаас нь халжээ.