alim.mn | 2025.01.11
Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууцаар камер суурилуулсан байжээ

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнөөс дуу, дүрс бичлэгийн камер нууцаар суурилуулсан байсныг өнөө өглөө олжээ.

Тодруулбал нүдэнд ил харагдахгүй газар буюу сүлжээний олон давхар утасны ойролцоо байрлуулсан уг камерыг Засгийн газрын IT-гийн ажилтан нь өөрөө тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл даргаа тагнаж чагнах хэрэгт оролцсон бололтой.

Улмаар уг камерын мэдээллийг хаа нэгтээ өөр сүлжээ рүү холбосон байсан аж. Уг хэргийг одоо Тагнуулын байгууллага шалгаж буй бөгөөд уг ажилтан мэдүүлгээ өөрчилж, зөрүүтэй мэдүүлж байгаа гэх мэдээлэл байна.

 

Эх сурвалж: Eguur.MN


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ