alim.mn | 2024.12.24
Менежерээрээ хуурамч баримт хийлгэсэн “Мөнх Тэнгэрийн Ноёд” компани тендерт ялсан ХЭРГЭЭС ...

Хамгаалалтын албанд голдуу эрчүүд ажилладаг. Гэтэл дизайнер мэргэжилтэй эмэгтэйгээ албадан хуурамч баримт үйлдүүлэн хэрэгт унагаад удирдлага нь өөрсдөө сугарч үлдсэн байна. Азаар шахуу энэ хэрэгт  хохирогч, хохирол байхгүй гэж тогтоогдсон тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Гэхдээ л хэрэгт холбогдсон гэх хар толботой үлджээ. Хэргийг эхнээс өгүүлэхэд өнгөрсөн оны сүүлээр Улсын 2-р төв эмнэлэг гэрээт харуул хамгаалалт авахаар нээлттэй тендер зарлаж “Мөнх тэнгэрийн ноёд” компани оролцохоор болов. Эмэгтэй нь уг компанид маркетингийн менежерээр ажиллаж байхад “тендерийн материалын санхүүгийн тайланг зас” гэсэн үүрэг иржээ. Ингээд засаж хийжээ. Удалгүй ахин тендерийн материалын татварын тодорхойлолтыг засах үүрэг авсан байна. Дахин хуурамч юм хийхээс түдгэлзсэн менежер гүйцэтгэх захирал Мөнхбатаас асуухад ерөнхий захирал Мөнхтөрөөс асуу гэжээ.  Ерөнхий захирал  “Харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөл сунгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын sas.police.gov.mn цахим сайт руу явуулах компанийн татварын тодорхойлолт зэрэг материалыг Фото шоп программ ашиглан засаж хавсралтаар илгээ” гэхэд нь менежер хуурамч юм хийж чадахгүй гэжээ.  Уурласан захирал “даргын тушаалыг дагасангүй” гэж загнаад улмаар аюулгүй байдал хариуцсан албаны даргаа дуудаж “чи доор байгаа хүмүүсээ удирдаж чадахгүй байна, чи тэр фото шопоор хийх ажлыг шийд” гэж тулгажээ.  Албаны дарга “тэр нэхээд байгаа юмыг нь хийгээд өгөөч” гэж гуйхаар нь өрөвдсөн менежер татварын тодохойлолтыг хэлсэнээр нь засаж хийжээ. Гэсэн ч ахин муудалцаж захирал менежертээ гар хүрч улмаар цагдаа дууджээ. Харин “Мөнх Тэнгэрийн Ноёд”  компани зассан баримтаа тендерийн материалд хавсаргаж оруулаад улсын 2-р эмнэлгийн харуул хамгаалалтын  тендерт ялсан байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Stoogma
2 жилийн өмнө
46.161.11.6
cialis vs blood pressure Pcdmkx https://newfasttadalafil.com/ - Cialis She was advised to begin taking antibiotics and applying topical medications to treat her acne vulgaris scleroderma gangrene <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> https://newfasttadalafil.com/ - buy cialis 20mg The Canadian Medstore No Percription Aupwvw
Төстэй мэдээ