Морин уралдааны ертөнцөд нэр хүндтэй “Breeders’ Cup World Championship-2019” АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотын “Санта Анита “ морин тойруулгад болсон.
Дэлхийд нэртэй энэ уралдааны хамгийн нэр хүндтэй ангилалд монгол эзэнтэй, монгол уяачийн уяа сойлгийг нь тааруулсан “MONGOLIAN GROOM“ хэмээх хүлэг уралдаж байсан билээ. Хязаалан настай энэхүү ажнай “Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг бөгөөд уяа сойлгыг нь Э.Ганбат уяач тааруулдаг юм.
“Mongolian groom” -ыг даага байхад нь Д.Ганбаатар 12000 доллараар худалдан авсан бөгөөд 2018, 2019 онд нийтдээ 16 уралдаанд гараанаас гарч, 3 удаа түрүүлж, 579 мянга 141 ам.долларын орлого олж байжээ. Breeders Cup-т уралдааны хураамжид 200,000$ төлсөн бөгөөд классик ангиллын уралдаан нь хамгийн өндөр шагналтай буюу 6 сая долларыг түрүүлсэн хүлэг хүртдэг. Арваннэгдүгээр сарын 2-нд болсон “Breeders Cup-2019” -ийн сонгомол ангилалд 11 хурдан хүлэг гараанаас гарсан бөгөөд “ Mongolian groom” толгой хэсэгт гарсан цагаасаа эхлэн хурдалж, 2-3-т орж явсан барианд орохоос тун холгүй зүүн хойд хөлдөө маш хүнд гэмтэл авч уралдаанаас харамсалтайгаар гарсан билээ.
“Mongolian groom”-ыг тэр даруйд нь мал эмнэлэгт хүргэсэн боловч аварч чадалгүй мал эмнэлгийн эрдэмтэн, докторуудыг багтаасан комиссын тавьсан, онош зөвлөгөөний дараа хүнд гэмтэл авсан морийг өвдөлт, гэмтлээс болж тарчилгахгүйн тулд тусгай унтуулдаг тариа хийсэн. Гэтэл үүнийг эсэргүүцэн
