alim.mn | 2024.12.24
“Эрдэнэс таван толгой” компани “Харанга”-ын Ц.Чулуунбаатараар 39,5 сая төгрөгөөр сүлд дуу, клип хийлгэжээ

Энэхүү “Эрдэнэс таван толгой” компанийн урьдчилгаанд нь 15,8 сая, үлдэгдэлд нь 23,7 сая төгрөг төлж сүлд дуу, клиптэй болсоныг харахад нэгэн МУСК-ны “дөрвөн хөлтэй адгуус гэхэд дэндүү үнэтэй байна” гэдэг үгс санаанд орж байна. Сүлд дуу нь компанийн 10 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээний нэг гэнэ. Дууг “Харанга”-ын Чука хийж Лхагвасүрэн дуулжээ. “Эрдэнэсийн гэрэлт эх орон” гэдэг нэртэй. Клип нь ч гарсан. Дууны тухайд том од “өндөр” үнэтэй байх л даа. Клипний хувьд ойд зориулсан байдаг л нэг бүтээл харагдана. Өөрийн гэх сүлд дуутай байх моод Монголоор нэг таржээ. Төрийн байгууллага, компани, сургууль гээд хөдөөд баг хүртэл сүлд дуутай болсон. Энэ компанийн дарга нар “нийтийн жишгийг дагасан бид ямар буруутай юм” гэх байх. Гэхдээ л 40 гаруй сая төгрөгийг нэг дуу, клипэнд зарцуулсан  гэхээр төрийн оролцоот компанийн тэргүүн зорилт зарчим болох төрийн хөрөнгийг авилан хэмнэх гэдэг нь алдагджээ. Хувийн компани хэзээ  ч 40 сая төгрөгөөр нэг дуу, клип хийлгэхгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.170.73
baih l zardal baindag. harangaar duu clip hiilgeh geed une asuugaad uzeechee ehleed ene saityn durakuudaa
Ганаа
4 жилийн өмнө
139.5.217.86
Арай өөр юм алга уу сайн үзүүл байх л ёстой доо. Нэг дуулхадаа 5-10 сая төгрөгийн ханштай том хүмүүсээр энэ зэргийн юм хийлгэх ч байх л асуудал шдэ
Төстэй мэдээ