Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийнхээ үеэр хариуцлага алдсан байдалдаа уучлалт гуйв.
Шадар сайд Я.Содбаатар "Монгол улсад анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоон олон бизнес аж ахуй нэгжүүдийг зогсоосон амаргүй өдрүүд байлаа. Дотоодод халдвар алдалгүй 10 сар болох хүрээнд бэлтгэл нөөцийг ханган ажиллаж байсан боловч хяналтын хэрэгжилтийн шатанд засаж сайжруулах олон асуудал гарсан. Стратеги төлөвлөлт бодлогын хүрээнд гаргасан шийдвэр цаг үеэ олсон зөв үнэлсэн шийдвэрүүд байсан.
Хэрэгжилтийн шатанд хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа оноо багагүй гарлаа. Төрийн алба хаагчдын үйлдлээс шалтгаалж иргэдийг бухимдуулсан, чирэгдүүлсэн олон асуудал гаргасандаа хүлцэл уучлал хүсье. Цаашид үйл ажиллагаагаа улам сайжруулж хариуцлага дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар найман ажлын хэсэг байгуулан хяналт тавихаар боллоо" гэв.