alim.mn | 2024.12.25
БОАЖЯ-ны урьсан Германы “Чингис хаан” хамтлагийн ахлагчийг “Херо” Баатар “булаасан” нь ...

“Херо”-гийн Баатарыг “бусдаар ажил гүйцэтгүүлэхдээ” сайн гэдэг. Хоёр жилийн өмнө БОАЖЯ-ны урьж ирүүлсэн Германы алдарт “Чингис хаан” хамтлагийн ахлагч Вольфганг Хейхэлийг “өөрийн” болгоод авсан. Герман дуучныг урих нь цэвэр яамны ажил байсан агаад бүх зардлыг мөн гаргасан нь шилэн дансны мэдээллээс нь харагдаж байна. Байр хоол, шатахууны зардлыг нь хүртэл гаргасан. Аялалын хөтөлбөрөөс харахад герман дуучин ирсэн өдрийнхаа өглөөний 05-11 цагийн хооронд л яамны зочин байжээ. 11 цаг 40 минутаас хойш “Херо” Баатар ахынхаа хамт “булаагаад” авчээ. Хөтөлбөрд зааснаар оройн хоолыг зөвхөн ах дүү хоёртой идсэн аж. Маргаашнаас нь “Херо” Баатар бүрэн өөрийн хүн болгоод төрөөр шатахуунаас эхлээд бүх зардлыг нь гаргуулан клип хийх газар луугаа авч явжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чимэг
4 жилийн өмнө
66.181.182.62
Сайн гоё клип. Чадсан л байна. Үлдэцтэй сэтгэлд хүрсэн бүтээл.
Ок шд
4 жилийн өмнө
202.21.107.99
чанартай, тасархай л юм хийсэн байлээ шд бас юуг нь буруутгаад унав манайхан нээрээ со хүмүүс шүү кк уйддиймуу яадийн кк
Төстэй мэдээ