Нийслэлийн ЗДТГ 81,7 сая төгрөгөөр авсан 305 ширхэг мөнгөлсөн шаазан аяганаас 203-ыг нь дарга нарт бэлэглэжээ
Хотын удирдлага төсвийн хөрөнгөөр дураараа дургидаг нь улам бүр илэрсээр байна. Энэ удаад нэр бүхий компаниас нэг бүр нь 261-281 мянган төгрөгний үнэтэй 305 ширхэг мөнгөлсөн шаазан аягыг нийт 81,7 сая төгрөгөөр хууль журмын дагуу тендер явуулалгүйгээр шууд худалдан авчээ. Улмаар 203 ширхэгийг нь дарга, албан тушаалтнуудад бэлэглэсэн нь илэрчээ. Энэхүү худалдан авалтын тухай нийслэлийн ЗДТГ-ын 2019 оны шилэн дансны мэдээлэлд алга. Яагаад оруулаагүй гэдэг нь ойлгомжтой. Хотын дарга нарт шагнал урамшил бэлэг сэлт ихэдсэн болохоос багадаагүй. Цар тахлын аюул нүүрлэж байхад ийнхүү олон арван сая төгрөгийг бэлэг дурсгалд, бие биенээ шагнахад үрж байсан аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ