alim.mn | 2024.12.23
У.Хүрэлсүх: Ард түмнээ бухимдуулж, хүний амь үрэгдсэнд Засгийн газрын өмнөөс уучлалт гуйя

Засгийн газар, Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улсын онцгой комиссоос тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж чадсаны үндсэн дээр бид халдварыг цурманд оруулж чадлаа. Төрийн албаны хамтын ажиллагаа, уялдаагүйээс алдаа гарсан зүйл бий. Үүн дээр УОК онцгой дүгнэлт хийж ажиллаж байна. Үүнээс болж ард иргэдэд хүндрэл чирэгдэл учирсан, хүний алтан амь үрэгдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар уучлал гуйж байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч эмч ажилтан, цагдаа, ноцгой бадлын алба хаагч бусад төрийн алба хаагчдадаа талархал илэрхийлье. Бид амжилтаа улам бататгаж, олныг хамарсан нийтийн арга хэмжээ, хичээл сургуулиа цааш үргэлжүүлж карантилах ёстой. Бидэнд байгаа хамгийн сайн вакцин бол сахилга хариуцлага. Ард иргэдэд маань сахилга бат, хариуцлага хамгийн чухал зүйл гэдгийг онцолъё. Ийм аюул заналд хүн өөрийн авралд итгэх ёстой гэж манай Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай хэлсэн. Бид өөрсдийнхөө сахилга хариуцлагад найдах ёстой. Үүний дараагаар бид ард иргэдээ вакцинжуулах ажлыг хийнэ. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ