Монгол Улсын иргэн Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ
ТОКИО. /Kyodo/. Монгол Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ.
Өдгөө 35 настай тэрбээр зодог тайлсны дараа залуу бөхчүүдийг дасгалжуулахын тулд Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу Японы иргэншил авах шаардлагатай байжээ. Түүнчлэн Японы иргэншил авснаар цаашид мэргэжлийн сүмо бөхийн зохион байгуулалтын бүтцийн гол дэвжээ болох хэяг удирдах боломжтой юм.
Одоогоор Какүрю М.Анандаас гадна нэг л хүн Ёкозүна цолтой байгаа нь түүний нутаг нэгт бөх Хакүхо М.Даваажаргал юм. М.Даваажаргал 2019 оны 9 дүгээр сард Японы иргэншил авчээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ