alim.mn | 2024.12.25
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орос цэргийн хөшөө босгож хийдээ засварлажээ

Ийм байдалтай байхад орон нутаг хөгжихгүй нь ойлгомжтой. Хөдөөд Сум хөгжүүлэх болон Орон нутгийн хөгжлийн сан гэх улсын төсвөөс санхүүждэг хоёр хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэр бий. Энэ сангаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг баг, сумын ИТХ-аар эрэмблээд хэлэлцэн баталдаг. Гэтэл хөдөөнийхөн доорхи зүйлд хөрөнгөө зарцуулж байгааг Дорнод аймгийн жишээн дээрээс харж болно.

  • Баяндун сум: Эрэмбийн нэгдсэн жагсаалтад байхгүй Гандангийн засвар тохижилтын ажилд 8,0 сая төгрөг,
  • Дашбалбар сум: Иргэдийн санал аваагүй цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд 10,0 сая төгрөг,
  • Хэрлэн сум: ОНХС-гаар хэрэгжүүлж болох чиг үүрэгт хамаарахгүй С.И.Грицевецийн хөшөө байгуулах ажилд 10 сая төгрөг,
  • Халхгол сум: ОНХС-гаар хэрэгжүүлж болох чиг үүрэгт хамаарахгүй Ялалтын 80 жилийн ойд 53,2 сая төгрөг, овооны тахилгад 5,0 сая, улсын олимпиадад 10,0 сая төгрөг, дэд хөтөлбөрүүдэд 10,7 сая төгрөг тус тус зарцуулжээ.

2019 онд энэ аймгийн ОНХС-д улсын төсвөөс 6,1 тэрбум төгрөг өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ