alim.mn | 2024.12.22
Эрэн сурвалжлагдаж байсан хүү РС тоглоомын газраас олджээ

Иргэн Ж.Л-ын хүү Э нь өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Нарт өргөө” хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болжээ. Ээж нь хүүгээ алга болсныг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гаралгүй 20 хоног өнгөрөөд байв. Цагдаагийн байгууллагаас хүүгийн сургийг гаргасан аж. Тодруулбал, хүү дээрх хугацаанд PC тоглоомын газраар хэсч байсан бөгөөд /2019.11.19/ –ны өдөр ээждээ эсэн мэнд гэдгээ дуулгасан байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрээс нь хүсэлт тавьсны дагуу эрэн сурвалжилж байгаа. Сүүлд авагдсан мэдээллээр бол тухайн хүүхэд цахим тоглоомын газруудаар явж байгаа гэсэн мэдээлэл бий. Бид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар хүү ээжтэйгээ холбогдсон, эсэн мэнд” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ