Баянгол дүүргийн ИТХ сар бүр 340 мянган төгрөгний цай уудаг байжээ

Уух биш залгилчихдаг байжээ. Өнгөрсөн жилүүдэд энэ дүүргийн ИТХ-ын даргаар АН-ын дарга асан С.Эрдэнэ даргын хүргэн, өөрийнхөө шалгалтанд өөрөө бүдэрдэг гэдгээрээ алдаршсан Г.Энхболд ажиллаж байлаа. Иргэдийн хурлынхан цайсаг гэж жигтэйхэн аж. 2019 онд ИТХ сар бүр цайны зардалд 340 мянган төгрөг зарцуулж жилийн турш дөрвөн сая гаруй төгрөгийн цай уусан байжээ. Энэ ч аргагүй бололтой. Учир нь ИТХ-ээс жилийн турш 310 хүн оролцсон олон удаагийн сургалт зохион байгуулжээ. Ингээд л хичээл заагаад, цай уугаад л суугаад байсан гэнэ. Мөн сургалтанд оролцогчидод зориулан “нөөцөө” сайн бэлдэж 500 ширхэг гарын авлага, дэвтэр бал хавтас зэхжээ. Хоолны тухайд мөн л сайн идэж байсан аж. Оройн хоол, буудлын төлбөрт 5,7 сая төгрөг зарлагадсан байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ