alim.mn | 2024.12.22
30 мянган хонины хариуд Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв

Монгол Улсаас Хятадын ард түмэнд цар тахлын тусламж болгон хүргүүлсэн 30 мянган хонины хариу болгож Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношлогооны 3 төхөөрөмж, 30 мянган оношлуур тест болон цай бэлэглэжээ. Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Ухань хот руу очсон байна.

Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзаж, оношлуурын тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ. Энэ үеэр Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монголын ард түмний зүгээс Уханьд 30 мянган хонь хандивласан явдалд гүн талархалтай буйгаа илэрхийлжээ. 

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлснийг Hubei Daily News дамжууллаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
59.153.115.138
Аяганы хариу өдөртөө гэж...
Төстэй мэдээ