Эрдэнэт үйлдвэр 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авчээ

Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн ТВ-ээр ярилцлага өглөө. Улстөрд олон жил нухлагдсаны хэргийг гаргаж тодорхой хариулт өгөх асуултаас тун овжин бултаж зайлсаар цагийг өнгөрөөв. Эрдэнэт үйлдвэрийн дарга нарын хэрэгцээнд авсан “ЖиКласс” загварын машины тухай асуухад буурал дарга Цэдэнбал хэмээн “хадуурсан”. Хүүхдийн сургалтын төлбөр, ажилтны эмчилгээний зардлыг ТӨБЗГ-ын баталсан журмын дагуу гаргасан гэнэ. 2019 оны 5-р сард үйлдвэр шууд худалдан авалтаар унадаг дугуй худалдан авсан байдаг. 23,2 сая төлөвлөснөөс 20 сая төгрөгөөр авч үлдсэнийг нь “хэмнэжээ”. Ямар зорилгоор хэдэн ширхэгийг авсан нь тодорхойгүй. Одоо энэхүү худалдан авалтыг ажилчдын спортын зориулалтаар авсан гэж тайлбарлах байх ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ