alim.mn | 2024.12.25
Эрдэнэт үйлдвэр офисын дизайнаа “Italian Fit Out I.F.O.S.R.L” гэдэг итали компаниар хийлгэжээ

2019 оны 11-р сард 47,3 мянган евро буюу одоогийн ханшаар 160 сая төгрөгөөр Италийн MINOTTI LUIGI & BENIGNO брэндийн алтан ширээ, шүүгээ худалдан авсан байдаг. Тэгвэл энэ онын 5-р сард бас нэгэн итали компаниас үйлчилгээ авчээ. Энэ удаад үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажил хэмээн “Italian Fit Out I.F.O.S.R.L” компаниар офисын дотоод засал тохижилтын дизайныг гаргуулжээ. Үйлчилгээнд нь 27,7 сая төгрөг төлжээ. Уг итали компани вип зэрэглэлийн зочид буудал, зоогийн газар, хувийн орд харшны дизайн загвар, дотоод засал чимэглэлийн зураг төсөл, тохижилтыг хийдэг байна. Ийм компаниар өнөөх “удирдлагын баг” хэмээх дарга захирлуудын өрөө тасалгааны зураг дизайныг л гаргуулсан бололтой. Нэгэнт тансаг итали тавилга авсан тул түүндээ тохируулан итали дизайн хийлгэсэн биз. Ийнхүү энэ үйлдвэрийн захирлууд баруун Европын тансаг хэрэглээний загвар, хэмжүүрээр “ажиллаад” эхэлжээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ