“Ковид-19” халдаана гэж сүрдүүлж банк дээрэмдэх гээд бүтэлгүйджээ
Өнгөрсөн сарын 28-нд Америкийн Жорж мужийн Ривердэйл хотын иргэн 51 настай Виктор Хардли Кроули банк дээрэмдэхээр гарахдаа ямар ч буу зэвсэг авч яваагүй гэнэ. Учир өөрийгөө биологийн амьд бас аймшигт зэвсэг болгон ашиглахаар шийдсэн.. Тэрээр Chase Bank-ны салбарт очиж теллерт нь өөрийгөө коронавирусны халдвартай хэмээн хэлж мөнгөө өгөхгүй өгөхгүй бол банкны салбарт байгаа хүх хүмүүсд өвчин халдаана гэж сүрдүүлж заналхийлжээ. Халдагчид буу зэвсэг байхгүйг мэдсэн теллер түгшүүрийн нууц товчлуурыг дарсанд Виктор зугтжээ. Гэсэн ч хэдэн өдрийн дараа баривчилагдсан. Тэрээр үнэндээ коронавирусны халдвар аваагүй агаад санхүүгийн хүндрэл орсон тул ийм итгэмээргүй аргаар банк дээрэмдэхээр шийдсэнээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.88.34
Ёстой тэнэг амьтан бнаа
Төстэй мэдээ