alim.mn | 2024.12.25
“Эрдмийн Оргил” сургуулийн захиралд дамжуулан өгөх хахуулиа мөнгөний хэрэгцээ гараад үрсэн ХЭРГЭЭС :

Ийм нэгэн хөгжилтэй хэрэг Налайх дүүрэгт гарч хоёр багш эмэгтэй холбогджээ. Тус сургуульд багшилдаг С.К гэдэг багш охиноо англи хэлний багшаар оруулах санаатай байжээ Охин нь багшийн орон тооны сонгон шалгаруулалтанд хоёр ч удаа ороод тэнсэнгүй. Ингээд “өөр” аргаар үзэхээр шийдэж захирлын найз гэгдэх Н.А багшид хандаж “чи захирлын найз тул хэлээд өгөөч, нэг сая төгрөг өгье” гэж хоргоон шалгааж гарчээ. Олонтоо гуйсан тул зөвшөөрч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гадна нөгөө мөнгийг нь захиралдаа дамжуулж өгөхөөр авчээ. Авсан мөнгөө учрыг нь хэлээд захиралд өгөх гэтэл халгаасангүй. Мөнгөө өөртөө хадгалж байсан агаад С.К нэхэхгүй яваад байжээ. Сүүлдээ мөнгөний хэрэгцээ гарсан тул үрж орхисон гэнэ. Энэ үед захирлын тушаалаар С.К-г жижүүр багш болгож тушаал бууруулсанд уурандаа болсон явдлыг задалжээ. Тэрээр Н.А багшийн өгөх гэсэн хахуулийн сая төгрөгийг захирал авахаас татгалзсан гэдгийг мэдээгүй явжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
139.5.218.202
Ийм л тэнэг заваан хүмүүс олшроод бгаамдаа өгч л бдг авч л бдг байлар юм бээ
Төстэй мэдээ