alim.mn | 2025.03.11
Г.Занданшатар: Байнгын асаргаатай хүүхдүүдийн эцэг эх болон "Лантуун дохио" ТББ-д дэмжлэг үзүүллээ

УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн урласан зөөлөн тоглоом болон нэрийн хуудасны арьсан хэтэвчийг худалдан авч, тэдэнд дэмжлэг үзүүлжээ.

Тодруулбал, ийнхүү чихмэл тоглоом, нэрийн хуудасны гэр худалдан авснаар байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн асран хамгаалагчдын “Ээлтэй ертөнц” ТББ болон "Лантуун дохио" ТББ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр хэллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ