alim.mn | 2024.12.25
“Эрдэнэт”-ийн Бээжин дэх ТГ 5,8 сая төгрөгөөр машинаа зараад 233,5 саяар шинийг худалдаж авчээ

Хятадын Бээжин хотод “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөгчийн газар ажилладаг. Даргаар нь Д.Баярболд ажилладаг байна. Энэ оны хавар тус төлөөлөгчийн газар “Buick” машинаа 5,8 сая төгрөгөөр заржээ. Үүний дараа үйлдвэрээс нь 233,5 сая төгрөгний автомашин худалдан авах санхүүжилт орж ирсэн байна. Энэ бол манай хэмжүүрээр тооцоход “ланд-200” зэргийн машиныг хоёроос доошгүйг худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө юм. Өмнө нь үйлдвэрийн дарга нар “Таван Богд”, “Мөнххада” зэрэг компанудаас бараг нэг тэрбумын тансаг зэрэглэлийн машин худалдан авч байсан. Түүнээс гадна энэхүү төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой асуудал үүсэж байсан агаад энэ нь 502,8 сая төгрөгний санхүүжилтээс нь харагдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ