Албан ёсоор БГД-ын ЗДТГ нь энэ арга хэмжээнд “Монос косметик”- компанитай хамтран ажиллажээ. Гэхдээ хөшигний дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нар тохиролцсон байх гэх хардлага төрж байна. “Баянгол бүсгүйчүүд 2019” арга хэмжээг тухайн оны 3-р сард зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний тухай мэдээлэл хайхад эмэгтэйчүүддээ цэцэг бэлэглэснээс өөр юм гарсангүй. Баянгол дүүргийн ЗДТГ нь “Монос косметик” –д шилжүүлсэн 9,9 сая төгрөгөөр гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан байх магадлалтай. Худалдаж авсан бүтээгдэхүүнээ дүүргийн эмэгтэйчүүддээ тараасан юм шиг байна. Хэдийгээр наанаа бүсгүйчүүдээ баярлуулсан мэт харагдаж байгаа боловч цаагуураа АН-ын хоёр нэгнийхээ компанид орлого оруулсан л болж таарч байна. Бараг 10 сая төгрөг нь бага мөнгө огт биш.