Жүжигчин Б.Навчаа: Ийм пост бичээд ял авахаар болж байна даа

Жүжигчин Б.Навчаа Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүмжлэн цахим хуудаснаа мэдээлэл оруулаад яллагдагч болсон талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал, “Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа” гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ