2012 оноос Францын төрийн албанд “Совад”-ын хууль үйлчилж эхэлсэн. Энэ хуулийг төрийн албан хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх зорилгоор төвч үзэлтэй улстөрч Франсуа Совад санаачилан боловсруулж хэлэлцүүлж баталсан тул нэрээр нь нэрлэжээ. Уг хуулиар төрийн албаны орон тооны 40 хувьд эмэгтэйчүүд ажиллах ёстой. Тэгвэл 2014 онд Анна Идальго хэмээх эмэгтэй улстөрч Парис хотын дарга болсоноос хойш хотын захиргааны орон тоонд түүний дотор удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ жилээс жилд ихэссээр иржээ. 2018 онд хотын голлох удирдах 16 албан тушаалын 11 нь эмэгтэйчүүдэд оногдож тавхан эрэгтэй дарга болсон байна. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар хотын захиргааны бүх шатны орон тооны 69 хувьд нь эмэгтэйчүүд сууж эрэгтэйчүүд илт цөөнх болжээ. Эрэгтэйчүүд зөвхөн хот тохижилт, шугам хоолойн засвар үйлчилгээний салбарт л давамгайлж үлджээ. Ийнхүү орон тоондоо эмэгтэйчүүдийг олон тоогоор авч эрэгтэйчүүдийг ялгаварласан тул Парис хотын захиргааг Саводын хуулийн дагуу 90 мянган еврогоор торгосон байна.
Эх сурвалж : https://www.lemonde.fr/