Германы Хессэн хотын эхнэр нөхөр Альфред болон Рената Ведель нар үл хөдлөх хөрөнгийн бизнесд амжилттай ажиллаж ихээхэн хөрөнгө хуримтлуулжээ. 2014 онд нөхөр нь нас барсан. Тэр хоёрт үр хүүхэд байсангүй. Хамаатан садан ч цөөхөн байжээ. Цорын ганц хамаатан болох эгч нь мөн нас барсан Ренатагийн сүүлийн 40 жил амьдарсан хотынхоо Вальдсолмс дүүргээ орхин Франкфурт хотын ахмадын асрамжийн газарт очсон. Өнгөрсөн онд тэрээр 81 насандаа нас баржээ. Энэ оны 4-р сард гэрээслэлийг нь задалсан агаад талийгаач бүх хөрөнгөө зургаан тосгоноос бүрддэг төрсөн дүүрэгтээ хандивласан байжээ. Үүнд 7,5 сая долларын мөнгөн хадгаламжаас гадна Вальдсолмс дүүрэгт орших том эдлэн газар зэрэг нь багтсан байна. Энэ явдал бөөн шуугиан дэгдээжээ. Тэр даруй гэрээслэсэн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар дүүргийн иргэдийн санал асуулга явуулсан. Иргэд хүүхдийн цэцэрлэг, усан сан байгуулах зэрэг санал өгчээ. Дүүргийн дарга Бенрд Хайнегийн мэдэгдсэнээр талийгаач нь хөрөнгөө “дэд бүтэц нийтийн тээвэр болон олон нийтийн барилга байгууламж барихад” гэрээслэсэн тул энэ хүрээнд зарцуулна гэжээ.
Эх сурвалж : https://www.correctng.com/81-year-old-woman-dies-and-leaves-n2-8bn-7-5m-fortune-for-her-community/