“Эрдэнэт” үйлдвэр УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Миний бүтээл 25” цомгийг 10 сая төгрөгөөр худалдаж авчээ
Өнгөрсөн онд тус үйлдвэр “ДоРесаунд” компаниас “Миний бүтээл 25” цомгийг 10 сая төгрөгөөр худалдан авчээ. Уг компанийн захирлаар УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од ажилладаг агаад тэрээр уран бүтээлийн 25 дахь жилийн ойдоо зориулан “Миний бүтээл 25” цомог гаргасан. Энэхүү худалдан авалтаа үйлдвэр уран бүтээлчийг дэмжсэн гэж тайлбарлах байх... Гэхдээ Монголын урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн УГЗ хөгжмийн зохиолч дэмжүүлээд байхаар шинэ гарч ирж буй уран бүтээлч биш. Нөгөө талаас энд овсгоо самбааны тухай яригдана. “Эрдэнэт” үйлдвэрт бараа “шахах” нь хэзээнээс эрх мэдэлтэй томчууд, мөнгөтэй компаниудын л хийдэг ажил байсан. Мөн тус үйлдвэр худалдаж авсан том зохиолчийн цомгийг өдгөө хэрхэн ашиглаж буй нь сонин байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ