alim.mn | 2024.12.23
Дуурийн дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаярын “фэн” нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаярын “фэн” нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ гэнэ.  Үүний шалтгаан нь тэрээр уг дүүргийн 19-р хороонд амьдардагт байгаа аж. Иймд дүүргийн удирдлага дүүргээсээ гарсан том дуучинг төсвийн мөнгөөр дэмжиж тусалж иржээ. 2019 онд “тус хорооны иргэн Э.Анхбаярт олон улс, тив дэлхийд улс орныхоо сонгодог бүтээлийг сурталчилан таниулж уран бүтээлч бөгөөд цаашдын уран бүтээлийн ажиллагаанд дэмжлэг” хэмээн 15 сая төгрөг олгожээ. Энэ онд Испанид болсон олон улсын дуурын дуулаачдын тэмцээнд оролцоход нь дэмжлэг хэмээн 5,5 сая төгрөг мөн өгсөн байна. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Тэрээр сонгодог урлагт дуртай аж. Өдгөө Н.Батсүмбэрэл ажиллаж байгаа бөгөөд өмнөх даргынхаа сонгодог урлагийг “онцгойлон” үзэх уламжлалыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ