alim.mn | 2025.04.20
Н.Номтойбаярыг цагаатгах уу
Яагаад ингэж бодход хүрэв гэхээр
1-рт: Би шүүх хуралд нь суугаад сонсоод, харчихсан юм.Ямар ч хохиролгүй, хохирогч гүй нэг тийм зохиомол, захиалгын ёстой нэг яллахын тулд ялласан шүүх хурал мөнөөс мөн байсан юм.
2-рт: Яг ижилхэн Засгийн газрын тогтоол дээр гарын үсэг зурсан С.Чинзориг нь өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж буй.Үнэхээр гэмт хэрэг мөн бол энэ хүн ч шоронд хоригдох ёстой байсан юм.
3-рт: Хэвлэл мэдээлэлд хавтаст хэргийн талаар мэдээлэл өгсөн учир түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн.Гэтэл хэргийн материал задлаагүй гэдгийг Нийслэлийн прокурор нь Ерөнхий прокуророос түрүүлээд тогтоочихсон байсан юм билээ.
Энэ нь юуг харуулж байна гэхээр түдгэлзүүлэх шаардлагагүй байсныг харуулна.
4-рт: Өнөөдөр Ж.Эрдэнэбатын халдашгүй бүрэн эрхэнд халдсан гэж Халдашгүй байдлын дэд хороо үзэж.
Н.Номтойбаярын ч гэсэн гишүүний халдашгүй байдалд нь халдаж, гишүүнээс нь түдгэлзүүлж, шоронд хорих суурийг тавьсан.
5-рт: Олон улсын парламентийн холбоонд хандаж болох юм байна.Мэдээж гэр бүлийнхэн нь.
Учир нь:
- гишүүнээс нь үндэслэлгүй шийдвэрээр түдгэлзүүлсэн
- Мөрдөн шалгах ажиллагааг хууль журмын дагуу явуулаагүй.Өөрийгөө өмгөөлөх, гэм буруугүйгээ нотлох баримтыг нь аваагүй, хэлэлцээгүй гэж ярилцлагандаа дурьдсан байдаг
- Өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй, хуулийн үйлчилгээ авах эрхийг нь ноцтой зөрчсөн
- Шүүх хурал шударга бус явагдсан.Хэрэг хийгээгүйгээ нотлоод байхад л 5,5 н жилийн ял өгчихсөн.Хэвлэл, олон нийтэд хаалттай болж өнгөрсөн.Тэмдэглэл л хөтөлж авахааас өөр боломж огт байгаагүй.
Ямар ч тэнэг хүн сонссон хэрэг хийгээгүй харин ч төрийн ажлыг өөриймсөг, чин сэтгэлээ зориулж хийсэн нь илтэд байсан.
Төрөөс хулгай хийх нь бүү хэл ажлын хэрэгцээн дэх 570-ыг нь ч унадаггүй байсан ш дээ бензин тосыг нь хэмнээд, уулзалт хурал зөвлөгөөнд би ихэвчлэн өөрөөсөө л мөнгө гаргадаг байсаан гэж шүүх хурал дээр хэлж байсан. Аан тийм гадагшаа явахдаа хүртэл орчуулагчаас татгалзаж ганцаараа явдаг байсан.Бас л орчуулагчийн мөнгийг хэмнэх гэж. Өөрөө орчуулаад бүхий л чадлаараа хичээж ажилладаг байсаан л гэж хэлж байсан.
Цухасхан дурьдхад ийм байна.
Одоогоор огтоос хэрэг хийгээгүй мөртлөө
хамгийн өндөр ялтай үлдчихээд байна.
Гэхдээ цагаадах нь тодорхой.
Ямар банк дампууруулж, ждү хулгайлсан биш дээ...,
Цагаатгахгүй бол Монголын шүүх хөгөө чирэх нь л тодорхой юм байна шүү!!!

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ