Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж олон нийтэд түгээсэн гэх нэрийдлээр жүжигчин Б. Навчаад холбогдох яллах эргүүгийн хэргийг үүсгэжээ. Энэ талаар иргэн Б.Навчаатай холбогдон тодрууллаа.
-Сайн байна уу? Цахим сүлжээнд үгээ илэрхийлснийхээ төлөө таныг яллагдагчаар татсан шүү дээ. Та энэ талаар тодруулга өгхөгүй ?
-Уучлаарай. Та бүхэн минь мэдэх эрхийнхээ дагуу мэдээллэл авах чухал. Гэхдээ сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй байна. Учир нь хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Цагдаа намайг Б. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж айлгасан. Харин шүүх хурлын дараа мэдээлэл өгч болно шүү.
-Таны төлөө олон эмэгтэйчүүд, эхчүүд санаа зовж байна? Шаардлагатай бол жагсаал цуглаан хийнэ хэмээн цахим орчинд илэрхийлж байна.
-Яанаа би үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байна. Шүүх хурал болтол би ямар ч мэдээлэл өгч чадахгүй нь уучлаарай.
-Та өмгөөлөгчөө бидэнтэй холбогдуулж болох уу?
-Өмгөөлөгч маань мөн адил надтай адил байр суурьай байгаа байх. Шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна хэмээн хэллээ. Уг асуудлын талаарх мэдээллийг авах гэсэн боловч шүүх хурал болтол мэдээллэл өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Эх сурвалж: ulsturch.mn