
Энэ бол 2019 оны 12-р сард Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ээлжит 10-р хуралдаандаа тансагласан баримт юм. Нийт 41 төлөөлөгчтэйгээс МАН 39, АН хоёр суудалтай агаад ээлжит хуралдаан долоо хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд төлөөлөгчид хоолны өмнө нэг бүр нь 5500 төгрөгний үнэтэй нийслэл салад 50 ширхэгийг тамшаалан хооллох дуршлаа өдөөжээ. Одоо ч энэ мөнгөөр 2-р хоол идэж болох тул төлөөлөгчид хоолны үнэтэй салат зооглосон байна. Үүний даараа 1-р хоолонд найман мянган төгрөгний үнэтэй брокле зутан шөл зуун ширхэгийг “цохижээ”. 2-р хоолонд хоолны тансаг хүлээн авалтын ширээг чимдэг гахайн шарсан нуруу ирсэн. Төлөөлөгчид нэг бүр нь 16500 төгрөгний үнэтэй 100 ширхэг гахай шарсан нурууг “цааш нь харуулжээ”. Энэ мөнгө бол хотын төвийн том зоогийн газрын цэсний ханш юм. Дээрх бүх хоол зууш тэргүүтнийг 15 литр сүүтэй цайгаар даруулжээ. Ханиад томууны улиралд хуралдсан тул 10 литр чацарганы шүүсээр “дархлаагаа дэмжсэн” байна. Энэ бүх хоолонд нийтдээ 2,8 сая төгрөг зарцуулсаны дээр төлөөлөгчид хуралдааны завсарлагаагаар кофе, ундаа, жигнэмэг гээд 900 мянган төгрөгний амттан тэргүүтэн хүртжээ. Ингээд нийтдээ 3,7 сая төгрөгийг ийнхүү хэдэн төлөөлөгч хэдхэн хоногт идэж уугаад дуусгасан аж. Дээрхи мөнгө нь зөвхөн нэг хуралдааны хоолны зардал бөгөөд дөрвөн жилийн хугацаанд хуралдахдаа хичнээн төгрөгийн хоол унд идсэнийг ёстой таашгүй. Уг нь төлөөлөгчдийг идээд ир гэж сонгоогүй, ажиллаад ир гэж сонгосон юмсан. Иргэд нь хоолны махгүй хонож байхөд төлөөлөгчид нь төсвийн мөнгөөр арааны шүлс асгаруулам гахайн шарсан нуруу зооглож суужээ. Сонгинохайрхан дүүрэг нь хамгийн олон хүнтэй, ядуурлын түвшин өндөртэй гэдэг. Одоогийн ХЗ-н сайд Х.Нямбаатар ИТХ-ын дарга байхдаа том дүүрэгт бага төсөв тавилаа хэмээн байнга гомдоллодог байсан. Тэгвэл тавигдсан төсвийг нь ИТХ-ын эрхэм төлөөлөгчид ингэж л жорлонд “тушааж” иржээ. Тухайн үед дүүргийн ИТХ-ын даргаар Б.Мөнхцэцэг ажиллаж байсан.





