
Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн 20 настай эмэгтэй Д.Б нь нагац ах буюу ээжийнхээ эгчийн нөхрийг хүчингийн хэрэгт гүтгэсэн нь илэрч хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр энэ оны хавраас эхэлсэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр “... манай ээжийн том эгчийн нөхөр Б нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн надад хүч хэрэглэж удаа дараа хүчиндсэн... тухайн үед би эсэргүүцээд дийлэхгүй байсан... түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын эхээр өөрийнхөө гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод намайг унтаж байхад өрөөнд орж ирсэн ...өмнө хүчиндсэнтэй яг адилхан хүч хэрэглэж хүчиндсэн... надтай бэлгийн харьцаанд орохын тулд байнга өдөж ямар нэгэн оролдлого хийдэг байсан... хамгийн сүүлд намайг 2020 оны 3 дугаар сарын эхээр хүчиндсэн...” гэх мэтээр мэдүүлсэн нь нотлогдоогүй байна. Улмаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд удаа дараалан худал мэдүүлж гүтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогджээ.