alim.mn | 2024.12.23
"Будда" олон ангит киноны эрх худалдан авч олон нийтэд түгээхэд “Эрдэнэс Тавантолгой” 150 сая төгрөг төлжээ

Төрийн өмчит томоохон компаниудын зарцуулалт сүүлийн үед анхаарал татаж буй. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал хүүхдийнхээ сургалтын төлбөрийг компанийн данснаас төлүүлсэн асуудал гарсан.

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2019 оны зарцуулалтыг бид сонирхлоо. Тус компани МҮОНТ-ээр цацагдсан "Будда" хэмээх 55 ангитай олон ангит киноны эрх худалдан авч олон нийтэд түгээхэд зориулан 150 сая төгрөгийг "Монголын сүсэгтний холбоо" НҮТББ-ын Хаан банкны дансаар шилжүүлсэн байна. Түүнчлэн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж "Фантастик продакшн"-д 30 сая төгрөг шилжүүлжээ.

 
Эх сурвалж: Шилэн данс
 
Эх сурвалж: Шилэн данс

"Эрдэнэс Тавантолгой" компани 10 жилийнхээ ойд зориулан компанийнхаа сүлд дуу бүтээх ая, шүлэг, клип, шторк уран бүтээлийг хийлгэхэд зориулан 39.5 сая төгрөг, ойн хүрээнд спортын арга хэмжээ зохион байгуулах бай шагналд 27 сая төгрөг гэгчлэн зарцуулсныг Шилэн данснаас харж болно.

 
Эх сурвалж: Шилэн данс

Тус компани 2019 онд л шилэн дансаа хөтөлжээ. Гэхдээ зарцуулалтын шийдвэрийн хавсралтад нэг ч мэдээлэл оруулаагүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ