alim.mn | 2024.12.22
Педопилийн хэрэгт холбогдсон ханхүү Эндрю хааны гэр бүлийн гишүүний үүрэгт ажлаасаа татгалзжээ

Английн Хатан хаан Елизаветагийн хүү ханхүү Эндрью хатан хааны гэр бүлийн гишүүний хувиар гүйцэтгэдэг албаны болон ёслолын үүрэгт ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгджээ.

-Сүүлийн өдрүүдэд Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотойгоор үүсэн шуугиан нь миний ажил үүрэг, манай гэр бүлийн ажил хэргийн харилцаа болон миний төлөөлдөг олон нийтийн, буяны байгууллагийн үйл  ажиллагаанд ихээхэн хүндрэл үүсгэсэн нь нэгэнт тодорхой боллоо. Ийм учраас би Эрхэмсэг хатан хаанд олон нийтийн өмнө гүйцэтгэдэг ажил үүргээсээ татгалзаж буйг минь зөвшөөрөх хүсэл гаргасанд хүлээж авсан болно-

Түүнээс гадна Ханхүү үүсээд байгаа хэргийн мөрдөлтийн талаар хуулийн байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Ханхүү нь өдгөө Америкт ид шуугиан дэгдээж буй нэрт санхүүч Жеффри Епштэйний педофил буюу насанд хүрээгүйчүүдийг садар самуунд уруу татсан хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Ханхүү санхүүч хоёр нь олон жилийн найз, нягт харилцаа холбоотой явж ирсэн. Америк санхүүч нь насанд хүрээгүй охидыг улстөр болон биезнесийн томчуудад зуучилдаг байсан нь илрээд байна. Тэдгээр охидын нэг болох 17 жил бэлгийн боолчлолд байсан бүсгүй өөрийг нь санхүүч Английн ханхүү Эндрюд гурвантаа үйлчлүүлсэн хэмээн мэдэгдсэн.  Ханхүү нь өмнө нь Монголд ирж байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ