alim.mn | 2025.04.20
“Эрдэнэт үйлдвэр” ерөнхий захирлынхаа охины сургалтын төлбөрийг төлсөн Шилэн дансны мэдээллээ өөрчилжээ

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын шилэн дансны мэдээлэлд ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргалын гадаадын их сургуулийн сургалтын төлбөрт 102,3 сая төгрөг төлсөн баримт орсон нь шуугиан тарьсан. Тэгвэл тус үйлдвэр уг мэдээллээсээ ерөнхий захирлын охины нэрийг хасан “tution fee” буюу сургалтын төлбөр хэмээн өөрчилжээ. Сүүлийн үед төрийн байгууллага, төрийн өмчит үлйдвэр компанийхан шилэн дансны мэдээллээ дураараа засаж өөрчилж байгааг зогсоох шаардлагатай болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ