alim.mn | 2024.12.22
ОХУ-ын нэр, далбаа, төрийн дууллыг Олимп, ДАШТ-нд ашиглахыг хоёр жилээр хориглолоо

Өнгөрсөн пүрэв гаригт Швейцарийн Лозанна хотод хуралдсан Спортын Арбитрийн шүүх (CAS) -ээс ОХУ-ын нэр, төрийн далбаа болон дууллыг хоёр жилийн хугацаатайгаар Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Дэлхийн Допингийн эсрэг төв буюу (WADA) уг хуралдаанд төрийн бодлогын хэмжээнд тамирчиддаа сэргээш хэрэглүүлсэн, хэрэглэхийг дэмжсэн, шинжилгээний ажилд саад хийсэн, хуурамч дүгнэлт гаргасан зэрэг олон үйлдэлтэй Оросын талд дөрвөн жилийн хугацаатай арга хэмжээ авах санал оруулсан ч тал хувиар нь шийтгэжээ. Ингэснээр дээрхи хугацаанд Оросын тамирчид нь “ОХУ” гэсэн нэрийн дор бус харин "Neutral Athlete",  "Neutral Team" гэсэн нэрээр оролцож болох аж. Мөн Дэлхийн Допингийн эсрэг төвийн дүрэм журмын дагуу сэргээшийн шинжилгээ өгөхгүй бол Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн өвлийн Олимп, мөн оны Катард болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхгүй гэнэ.

 

Эх сурвалж : https://www.cbc.ca/sports/olympics/russia-doping-ruling-1.5845162


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ