alim.mn | 2024.12.22
Холливудын алдарт “Марвел” цуврал кинонд монгол охин туслах дүр бүтээжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн дэлхийн хэмжээний кинонд дүр бүтээж, дэлхийн кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Ирэх оны тавдугаар сард нээлтээ хийхээр зэхэж буй Марвелийн цувралын шинэ анги Локи кинонд Монгол охин туслах дүр бүтээлээ.

Киноны гол үйл явдлаас дурдвал, Торын дүү Локи тессэракт чулууг ашиглан газар орон руу шилжилт хийж, олон адал явдалтай нүүр тулах болно. Эхлэл хэсэгт “Avengers: End Game”-ийн үеийн өмнөх үйл явдлыг дахин тоймлон харуулах бөгөөд тухайн үед хязгааргүйн чулууг авахын тулд өшөө авагчид Нью-Йоркийн тулаанд буцан очдог. Гэвч санамсаргүй байдлаар Локигийн өнгөрсөн дэх хувилбар тессэракт чулууг гартаа оруулах бөгөөд тессеракт түүнийг Монголын цөлд шилжүүлэн аваачих болно. Говийн бүсгүйн дүрд Болдбаатарын Мөнхшүр тоглосон байна.

 

 

Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод их сургуульд суралцангаа ажиллаж, амьдардаг аж. АНУ-д дөрвөн жил амьдарч байгаа бөгөөд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, төслийн менежерээр магистраа тус тус хамгаалж, төгссөн байна. Б.Мөнхшүр “Мarvel” студийн кинонд тоглох монгол хүнийг хайж байна” гэсэн зар олж хараад дүрийн сонгон шалгаруулалтад сорихоор шийдэж, найзуудын хамт зургаа илгээжээ.

 

 

Тэрбээр англи хэл мэдэхгүй, говийн монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Монгол үндэсний хувцас,  Монголын говийн хүмүүсийн дүр төрхийг дизайнерууд нь судалж, нүүр будгийг хийсэн. Мөн мэргэжлийн хэл шинжээч ажиллаж, кино зохиолын зарим хэсгийн монгол хэл рүү орчуулжээ. Зургаан ангитай тус бүтээл нь 2021 оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох юм байна.

 

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ