Дэлхийн дахин шинэ төрлийн коронавируст халдвар буюу “КОВИД-19” цар тахалтай тэмцэж эхэлснээс хойш нэг жилийн хугацааг үдэж байна. Уг аймшигт тахалтай анх нүүр тулсан нь урд хөрш буюу Хятад улс тэр дундаа Ухань хот билээ. Тэгвэл Эх газрын Хятадын шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг тэмцсэн бодит түүх болон бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бид хамтдаа” олон ангит кино өнгөрсөн есдүгээр сараас үзэгчдэд хүрч олон сая хүнийг уйлуулсан юм
Тус бүтээлийн зохиолч, найруулагчаар Пэн Сан Юан ажилласан бөгөөд уг кинонд “КОВИД-19” цар тахлын талаар болон бодит амьдрал дээр тохиолдсон үйл явдлууд гарна. Түүнчлэн тархвар судлал, хавьтал тогтоолт хэрхэн хийгддэг, ямар саад бэрхшээл, хүндрэл тулгардаг хийгээд цар тахалтай тэмцэхэд иргэдийн үүрэг хариуцлага, нэгдмэл байдал ямар чухал болохыг өгүүлдэг.
Эрхэм үзэгч та бүхэн “КОВИД-19” цар тахал ямар гай гамшиг авчирсан хийгээд энэ өвчнийг хэрхэн ялан дийлэх талаар өгүүлэх
.