Тус улсын Дээд шүүх олон нийтийн цахим сүлжээгээр трансжэндэр иргэнийг доромжилон гутаасан эмэгтэйг цагаатгаснаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний агуулгыг улам баяжуулах шинэ хандлагыг хүлээн зөвшөөрсөн эхний алхамыг хийжээ. Дээд шүүхийн тогтоосноор үг хэлэх эрх чөлөөний суурь зарчимд бусдыг доромжлох, гутаах боломж, эрх чөлөө хадгалагдаж байдаг гэжээ. Жилийн өмнө Кейт Сторроу гэдэг эмэгтэй Английн өргөн тархсан цахим сүлжээ болох Mumsnet-д трансжэндэр Стефани Хайденг “эрийн сүг”, “хиймэл үс зүүсэн гахай” гэх зэргээр гутаан доромжилсон байна. Хохирогч шүүхэд хандсаны дагуу цахим сүлжээ нь доромжилон гутаагчийн хувийн мэдээллийг гаргаж өгсөнөөр Кейтийг баривчилсан. Анхан шатны шүүхээс түүнийг бусдыг гутаан доромжилсон хэмээн мянган фунтээр торгож хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Харин Дээд шүүх энэ шийдвэрийг цуцалж шүүгдэгчийг бүрэн цагаатгажээ. Дээд шүүхийн шүүгч Лорд Бин болон Варди нар “Үг хэлэх эрх чөлөөнд хүн бусдад гомдох, бусдын үзэл бодлыг гутаах эрх багтдаг. Бусдыг зөвхөн хөнгөн хэлбэр байдлаар доромжлохыг зөвшөөрөх нь үг хэлэх эрх чөлөөний язгуур зарчимтай эрс зөрчилдөж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж : https://www.telegraph.co.uk/news/2020/12/17/exclusive-people-must-have-right-offend-without-facing-police/amp/