Нэг тэрбум гаруй төгрөгийн наадмын санхүүжилт авсан “Шинэ үеийн нэгдмэл залуус” хамгийн орлоготой ТББ
Цар тахлын энэ жилд том компаниуд ч атаархам их орлоготой ажилласан нэгэн ТББ байгаа нь “Шинэ үеийн нэгдмэл залуус” юм. Тэд баяр наадам, шоу цэнгүүн зохион байгуулах чиглэлээр ажилладаг байна. Энэ жилийн улсын баяр наадмыг “Херо” Баатар найруулсан агаад зардлыг нь Улсын баяр наадамын комиссоос дээрхи ТББ-ын нэрээр аввчээ. Урьдчилгаанд нь 525 сая төгрөг авсан бол үлдэгдэл мөнгө нь 190 гаруй сая төгрөг байна. Улсаас авсан мөнгөнөөс гадна “Эрдэнэ” үйлдвэрээс 300 сая төгрөгийн “тусламж” авсан байна. Ингэснээр тэд нийтдээ нэг тэрбум гаруй төгрөг авчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ