Швед дэх Монголын ЭСЯ 109 сая төгрөгөөр “Мерседс-Бенц” машин худалдаж авчээ
Цар тахлын аюул, эдийн засгийн уналтын үед төсвийг хэмнэх үүрэгтэй төрийнхөн гадаад дотоодгүй үрэлгэн зардал гаргасаар байна. Энэ удаад Швед дэх ЭСЯ 109,5 сая төгрөгөөр “Мерседес-Бенц” худалдаж авчээ. Нүүр тахлах ганц гайгүй унаатай байх ёстой гэх мэтээр элдэв янзын тайлбар тавих л байх. Гэхдээ энэ нь тэвчиж болох зардлын нэг мөнөөс мөн. Шинэ машины хоббитой дарга нарыг “бөгсний загатнаа нь арилаагүй” гэж ярьдаг. Тэгвэл Шведэд суугаа Элчин сайдын яамыхны энэ загатнаа ид үедээ яваа юм байна. Тэгээд ч Монгол-Шведийн харилцаа сайхан хөгжөөд, тэр нь иргэдэд мэдрэгдээд байгаа зүйл огт алга байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ