alim.mn | 2024.12.23
УОК, Засгийн газар 15.00 цагаас хуралдана

Засгийн газар өнөөдөр /2020.12.21/ 15.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Харин УОК 12.00 цагаас хуралдаад, үргэлжлүүлээд Засгийн газар хуралдах юм байна.  Хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргана гэсэн мэдээлэл байна. Учир нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт шинээр үүсч өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 62-д хүрээд байна. Тэдний  12 нь эмч, зургаан нь сахиур, найм нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс бол үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс тус тус халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тус дүүрэгт тэг зогсолт хийж магадгүй гэсэн мөн мэдээлэл байна. Гэхдээ энэхүү шийдвэрийг УОК болон Засгийн газраас эцэслэн гаргана.

Засгийн газраас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ