Манай ТББ-гууд аж ахуйн шинжтэй “шахааны” үйл ажиллагаа явуулах нь хавтгайрсан. Гэхдээ Монголын Прокуроруудын холбоог арай ч ингэнэ гэж санасангүй. Гэхдээ боломж байхад яаж зүгээр суух билээ. Хорих 461-р ангийн тухайд прокуроруудад үгүй гэж хэлж чадахгүй байх. Өнгөрсөн онд энэ холбоо олны ярьдагаар Ганц худагд 6,5 сая төгрөгний хүнсний ногоо нийлүүлжээ. Холбооны дүрмийг харвал зорилгоо Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмэр оруулах, прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих, прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, олон улсын болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах гэж тодохойлжээ. Мөн зайлшгүй нөхцөлд шаардлагатай гэж үзвэл гишүүддээ мөнгөн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлэх гэж заасан байна. Мөнгөн туслалцаа үзүүлэхийн тулд мөнгөтэй байх хэрэгтэй тул ийнхүү хүнсний ногоо зарсан байх талтай.