“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” хувь хүнээс зээл авч байжээ
Энэ үйлдвэр нь бүхэлдээ Энэтхэгийн Засгийн газраас зээлээр санхүүжиж байгаа. Гэтэл хувь хүнээс их хэмжээний зээл авсан нь 2018 оны Шилэн дансны мэдээлэлд нь оржээ. Тухайн оны 5-р сард Ундрах, Сод-Эрдэнэ гэх хувь хүний зээлийн төлбөр болон хүүнд нийтдээ 36 гаруй сая төгрөг төлжээ. Гадаад зээлийн эх үүсвэртэй атлаа хувь хүнээс зээл авч байгаа нь үйлдвэрийн удирдлагын санхүүгийн ур чадвартай холбоотой юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ