alim.mn | 2024.12.25
“Эрдэнэс Тавантолгой” компанийн логотой гэрэгэ хийлгэхэд зөвхөн үлдэгдэл төлбөрд 89 саяыг төлжээ

Хэрвээ урьдчилгаанд нь 10-20 сая төгрөгийг өгсөн гэж тооцвол бэлэг дурсгал, гоёлын зориулалтаар захиалан хийлгэдэг энэхүү гэрэгэд бараг 100 саяыг зарцуулсан гэх тооцоо гарч байна. Лого хийсэн “АСБЭ” компани нь 1999 оноос  хойш принтер, хулдаас, стикерийн төрөл бүрийн хэвлэлт, мод, металл, аяга, даавуун дээрх хэвлэх, өргөмжлөл, цом, нэрийн хуудас, плакат, прошур, лазер сийлэлт, огтлолт, CNC сийлбэр, сийлбэртэй модон эдлэл, жааз, лого, сүлд, гүнгэрваа, цацалын халбага, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүн хийдэг аж. Ийнхүү “ЭТТ” их хэмжээний мөнгөөр захирлынхаа өрөөг чимэглэх гэрэгэтэй болжээ.  Энэ компани тансаг ангилалын ажил, үйлчилгээ авч мөнгөтэй хүн шиг загнадаг  нь 39,5 саяар компанийн сүлд дуу хийлгэсэн, 30+? сая төгрөгөөр шинэ жилдсэн зэргээс харагддаг.  Ингэхдээ зөвхөн урлагын томчууд буюу “Харанга”-ын Чука, “Фантастик продакшин” зэрэгтэй л харьцдаг.  Энэ нь компанийн гүйцэтгэх захирлын хувийн зан чанартай холбоотой байж магадгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ