Цар тахлын үед Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар” төмөр зам Оросоос хүмүүс оруулж ирсэн, тэд халдвар тараасан гэх мэдээлэл сар гаруйн өмнө шуугиан дэгдээсэн. Төмөр замын хойд талаас нэг ч хүн оруулж ирээгүй хэмээн мэдэгдэл гаргаж сүржигнэсэн. Тэгвэл бас нэгэн Монгол-Оросын хамтарсан байгууллага болох олны нэрлэдэгээр орос 3-р сургууль ОХУ-аас багш нарыг авчирсан байна. Үүнийг УОК-ын зөвшөөрлөөр хийсэн эсэх нь тодорхойгүй. Тус сургууль орос багш нарыг хичээлийн шинэ жилийн өмнөхөн оруулж ирсэн нь шилэн дансны мэдээлэлд тусгагджээ. Ирсэн багш нарыг тусгаарласан нь яамай. Тэднийг Улаанбаатарт авчирч “Монгол Киёши” буудалд 21 хоног тусгаарласан байна. Мөн Дархан хотод ч тусгаарлалтанд оруулжээ. Тухайн үед буюу энэ оны 8-р сард дотооддоо халдвар алдаагүй ч Оросд коронавирусны халдвар маш хурдтай тархаж байсан. Тэгвэл халдварын аймшигт голомтоос Монгол-Оросын хамтарсан гэх сургууль хүмүүс оруулж ирж чадсан нь эргэлзээ бухимдал төрүүлж байна. Энэ нь нэг сургуулийн эрх ашгийг нийт улсын эрх ашгаас дээгүүр тавьсан хэрэг болжээ.