“Америк Ираны эсрэг : Дэлхийн 3-р дайн эхэллээ” Ийм өдөөн хатгасан сурталчилгаагаар ирэх оны эхээр болох Ираны “Халк” хэмээн алдаршсан Сежад Гарибигийн ММА-гийн дэвжээнд хийх анхны тулааныг нээхээр “Bare Knuckle FC” –ын промоушен Дэвид Фельдман төлөвлөөд байна. Өдгөө 27 настай Гариби өмнө нь тулааны урлагт хүч үзэж байгаагүй. Хэдийгээр бэлтгэл сургуулилалт хийдэг ч хүндийн өргөлт, пауэрлифтингээр тодорхой амжилт ч гаргаагүй явна. Гэхдээ түүний оролцсон бүхэн олны анхаарлыг татдаг нь Ираны “Халк”-ын хүнийх гэмээргүй гадаад төрх юм. Түүнийг заримдаа “мангас” гэх нь ч бий. Гариби өдгөө 186 см өндөр, 170 кг жинтэйгээс гадна энэ аварга бие өөхөөс биш данц ганц булчин шөрмөсөөс тогтдог. Хэдий ийм аварга биетэй ч бэлтгэл сургуулилалтгүй бол тулааны урлагт амжилт гаргаж чадахгүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ираны “Халк” нь аварга бие, асар хүчээрээ өрсөлдөгчөө дарж унаган дээр нь гарсан үед л ялах магадлалтай гэнэ. Түүнээс гадна хэн өрсөлдөгч нь болох нь сонин. Промоушен Дэвид Фельдманд хэдэн хувилбар байгаагаас Бразилийн “Базуки-Гарт” хэмээх Ромарио дос Сантос, Английн жүжигчин , бялдаржуулахын тамирчин Мартин Форд нар гэнэ. Англи эр 205 см өндөр, 150 кг татдаг, 2018 оноос “тулалдаж” эхэлсэн ч одоогоор нэг ч ялаагүй яваа. Промоушений нөөц хувилбард “Гигант Сльва” хэмээх 219 см, 175 кг жинтэй бразил Паола Сезар де Сильва, мөн бидний сайн мэдэх өрсөлдөгч байгаа нь Боб Сапп ч орж байгаа гэнэ.